G20 саммит евро бүсийн хямралыг ярина

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

G20 саммит евро бүсийн хямралыг ярина

Евро бүсийн хямрал нь зөвхөн европчуудад хамааралтай бус даяарчллын хямрал юм. ХБНГУ санхүүгийн салбарын зохиуцуулалтыг хийж, мөнгөний шилжилтийн ажиллагааг татвартай болгохыг шаардаж байна.

Зургадугаар сарын 18-19-нд Мексикийн амралтын хотхон Лос Кабост болж байгаа “Их хорийн” төр, засгийн газрын  тэргүүн нарт “хогийн шүүрээ” базаахыг зөвлөж байна. Учир нь зургадугаар сарын 17-нд Грекийн сонгууль болсон ба байгуулагдах Засгийн газар нь эдийн засгийн хэмнэлт ба шинэчлэлийн бодлогоо явуулахгүй бол Европын холбоо санхүүжилтээ  зогсооно. Грек ингээд л шууд дампуурах болно. Тэгэхэд л хогийн шүүр хэрэг болж “евро бүс” гэсэн эмзэг байгууламжийн хэлтэрхийг шүүрдэхэд  хэрэг болох ёстой.

Яагаад Европын асуудал саммитийн бусад оролцогсдыг догдлуулна вэ? Гамбургийн Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн эдийн засагч Йорг Хинце (Jцrg Hinze)  евро бүсийн хямрал нь даяарчлалын сөрөг үр дагавартайг сануулав. Тэр нь эрчимтэй өсч буй эдийн засагтай, голчлон экспортоор явах орнуудад томоохон цохилт болох юм.

Ангела Меркель санхүүгийн салбарын зохицуулалтыг шаардаж байна

Тийм ч учраас Мексикийн саммит дээр Европын хямралтай холбоотой асуудал нухацтай яригдах болно. Үүнээс даяарчлалын эдийн засгийн тогтворжуулалтын асуудал, санхүүгийн системийн шинэчлэл зэрэг асуудлууд ярианы хамгийн гол сэдэв болж байна. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель (Angela Merkel) Мексикт банкны системийн зохицуулалтын асуудалд хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Европын холбоо нь 2010 онд “Санхүүгийн хяналтын Европын систем” гэсэн журамыг баталсан байв. Зорилго нь банкууд, даатгалын компаниуд ба бирж дэх эрсдлийг бууруулах явдал байлаа. Тэр хэрэгслүүдийн нэг нь банкуудын “стресс-тест” юм. “Дэлхийн эдийн засаг, экологи ба хөгжил” (WEED) гэх Засгийн газрын бус байгууллагын санхүүгийн шинжээч Петер Валь (Peter Wahl) тэмдэглэхдээ Испанийн банкуудын өнөөгийн хямрал нь уг систем үйлчилдэггүйг харууллаа гэсэн байв. “АНУ ч JP Morgan банк ч стресс-тест амжилттай явуулаад тэр даруйдаа эрсдэлтэй үйлдэл хийн 5-6 тэрбум доллараа алдаж байсныг” тэрээр сануулсан байв.

Саммит дээр Ангела Меркель өөр нэг сэдвийг дэвшүүлж байгаа нь мөнгө санхүүгийн дамжих ажиллагааг татвартай болгох явдал юм. Гэхдээ энд зарим нэг орнуудын өрсөлдөөн шийдвэр гаргахад нөлөөлж байна. “Их Британи мэтийн орнууд тийм татварын эсрэг шууд зогсож байгаа болАНУ мэтийн  зарим орнууд нь бүрхэг хариулт өгөн ямар нэгэн ажил хийхгүй байна” хэмээн Йорг Хинце тэмдэглэв.

Хэмнэх үү, эсвэл хөрөнгө оруулалт хийх үү?

“Тарган жилүүд: Германд яагаад гайхамшигтай ирээдүй байна вэ” гэсэн номыг бүтээсэн нэртэй эдийн засагчид болох Берт Рюруп (Bert Rьrup) ба Дирк Хайльманн (Dirk Heilmann) хоёр Германы эдийн засгийн ирээдүйг өөдрөгөөр үнэлж байгаа. Гэхдээ евро бүсийг хадгалан авч үлдсэн цагт л гэдгийг тэд онцолсон байв. Тийм ч учраас Ангела Меркель саммитийн өмнө Германыг эдийн засгийн зүтгүүр бол гэсэн шаардлагад хариулт өгөхдөө ХБНГУ-ын боломж хязгааргүй биш гэдгийг сануулсан юм. Германы Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжихийн төлөө байгаа. Тухайлбал, Европын хөрөнгө оруулалтын банкны зузаатгалыг нэмэгдүүлэх болон бүтцийн өөрчлөлтөөр хийхийн төлөө байгаа. Гэхдээ өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих улсын хөтөлбөр, өрийн дарамттай орнуудын бадлыг хөнгөвчлөхийн төлөө нийт Европын үнэт цаас гаргахын эсрэг Ангела Меркель байгаа.

Америкчууд арай өөр замаар явж байна. Тэд эдийн засгийн өсөлтийг гаргах хөтөлбөрүүдийг дараалан гаргаж байгаа. Үүнтэй зэрэгцэн  улсын өр нь нэмэгдэж байна. Даяарчлалын эсрэг WEED байгууллагын Петер Валь тэдний сонгосон зам нь зөвхөн түр зуурын амжилттайг хэлэв. Урт хугацааны ирээдүйд төсвийн зохицуулалт зайлшгүй гэж тэр үзэжэ байна. Жишээлбэл, татвар нэмэгдүүлэх асуудал. Гэтэл АНУ-д сонгуулийн халуун үе эхэлсэн учир ерөнхийлөгч Обамагийн хувьд татвар нэмэх арга хэмжээг дэмжих нь эрсдэлтэй болсон байгаа. Тиймээс тэр энэ асуудлаар ямар нэгэн олон улсын үүрэг амлалт авахгүй нь тодорхой. Иймэрхүү шалтгаанаас үүдэн “Их хорийн” саммит энэ удаа төдийлэн  амжилттай болж чадахгүй гэхээр байгаа.

“Хөгшин Европ”-ын төгсгөл ирж байна уу?

Дүгнэлт гаргана гэдэг нь талархалгүй ажил. Гэхдээ л дэлхийн олон эдийн засагчид ирээдүйн арван жилүүд Ази, Латин Америкийн гэдэгтэй бараг санал нэг байгаа. Африкийн том асуудал нь хурдан өсч байгаа хүн ам. Амжиргааны төвшинг нэмэгдүүлтэл эдийн засгийн хөгжлийг хурдасгах шаардлага заавал. Гэтэл түүний өсөлт нь жилдээ 4-5 хуьттай, тэр нь түүхий эдийн экспортоос л гол төлөв хамаарч байна. Гэтэл түүхий эдийн экспортын хөөрөгдлийн өсөлт нь авлига ба сөргөлдөөнийг гаргадаг аюултай. Эдийн засагчид түүхий эдийн “хараал” гэж ярих болсон байгаа.

Европ эдийн засгийн жингээ алдан түүнтэй хамт улс төрийн жингээ ч алдаж байна. “G20”-д Европ нь Европын холбоо ба зарим орнуудын төлөөлөлөөр оролцож байгаа. “Бусад орнууд нэн ялангуяа Индонези мэтийн хурдан өсч буй орнуудад тэр зураглалыг хүлээн авахад нь бэрхшээлтэй болж байна. Еврпын хэнтэй нь ярих вэ гэдгийг мэдэхгүй байна хэмээн тухайн үедээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Генри Киссинжер гомдол гаргаж байсан юм.

Европчууд хямралаа давах уу гэсэн асуудалд Ангела Меркель л гадаадад хариулт өгөх нь их болж байгаа. Тэр нь Европын холбооны байр суурийн олон улсын  уулзалтуудад бууруулж байна. “Хэрэв саммитад оролцогсодод Европын холбооны од мандаж чадалгүй унтарлаа гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа бол ЕХ-нд байр сууриа хадгалан хамгаалахад хүндрэлтэй. Үүнийг ч холбооны тэргүүлэх улстөрч, канцлер Ангела Меркель сайн ойлгож байгаа. Тиймээс ч түүний хямралтай тэмцэх жортой зэрэгцээд улс төрийн интеграцийг хурдасгах шаардлага гарч ирж байна.

Европ наснаасаа хөгшин харагдаж байна

Гэхлээ гээд Европын холбоо бүрэн бүтэн биш гэж сэтгэлээр унаад хэрэггүй гэдгийг шинжээчдийн хэсэг хэлж байгаа. Африктай АНУ ба Хятадын гадаад худалдаа 100 тэрбум ам.долларын төвшинд байгаа бол Европын холбоо ба Африкийн жилийн худалдааны эргэлт нь 250 тэрбум доллар юм. Хэрэв Европын холбоог хагас дутуу гэж хүлээн аваад эхлэх юм бол тэр хөгжиж буй орнуудтай харьцуулахад эдийн засаг ба улс төрийн байр сууриа алдах болно. Эрчимтэй хөгжиж буй орнуудад хүн ам нь насаар залуу, тэд өөрсдийн амжиргаа, хөгжлаа өндөржүүлэх сонирхолоор хүчтэй байгаа. Гэтэл ЕХ-ны хүн ам хөгширч байна. Хэрэв холбооны орнуудын бүх нөөцийг нийлүүлэн авч үзвэл холббо АНУ-ын адил дэлхийн хөгжлийг тодорхойлох нэгэн хүчин зүйл хэвээр байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж