Грект Европын талыг баригч шинэ ЗГ байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Грект Европын талыг баригч шинэ ЗГ байгуулна

“Шинэ ардчилал” намын тэргүүн аль болох хурдан шинэ Засгийн газар байгуулахын төлөө үгээ хэлэв. Социалистуудын ПАСОК намын дарга Венизелос зүүний радикалуудыг шинэ Засгийн газарт бас оруулах хэрэгтэйг хэлжээ.

Грекийн “Шинэ ардчилал” гэх консерватив намын дарга Антонис Самарас ням гаригийн сонгуулийн санал хураалт дуусаны дар Reuters агентлагад мэдэгдэхдээ шинэ Засгийн газраа маш яаралтай байгуулна гэжээ. Грекийн сонгуулийг хариуцан явуулдаг Дотоод хэргийн яам нь “Шинэ ардчилал нам” 30,95 хувийн санал авч байгааг мэдээлжээ. Зүүний радикал СИРИЗА намын төлөө сонгогчдын 25,5 хувь, зүүний төвийн ПАСОК намын төлөө 13,38 хувь тус тус санал өгчээ. СИРИЗА намын лидер Алексис Ципрас сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч “Шинэ ардчилал” намд ялалт байгуулсных нь төлөө баяр хүргэсэн байв.

Бүх Грекийн ПАСОК гэх социалист хөдөлгөөний дарга Эвангелос Венизелос үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулан хэмнэлтийн дэглэмээс татгалзаж байгаа зүүний радикалуудыг хүртэл Засгийн газарт оруулахыг уриалжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж