Дуучин Л.Тайванбат яагаад ичив

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Дуучин Л.Тайванбат яагаад ичив

“Камертон 2” шоу, тэр дундаа шоуны хоёрдугаар шат эхэлсэн цагаас хойш зарим нэг чадварлаг, авьяаслаг оролцогчид залуусыг байлдан дагуулж, тухайн дууг дуулсан дуучдын эгдүүцэлийг нь хүргэж бас ичээгээд амжсан билээ. Тэгвэл тэдний нэг болох 728 дугаартай оролцож байгаа Б.Баярмандах гэх залуу тэр өдрийн зочин шүүгч “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбатын "Анхны хайрын од" буюу “Зүүд” хэмээн бидний мэдэх сайхан дууг яг л өөрийнхөөрөө дуулж бүүр шүүгчийг ичээгээд авсан шүү. Л.Тайванбат нарийн цээлхэн өнгөөр сонсогч олны сонорт хүрч хоногштол нь дуулсан “Зүүд” дууг нь бүдүүн баргил хоолойгоор дуулчихдаг ч байж уу хэмээн бодтол нь дуулсан оролцогч Б.Баярмандах яах аргагүй дараагийн шатанд тунан үлдсэн.  Шүүгчид байтугай дуучин Л.Тайванбат өөрийнх нь дууг ингэж дуулна чинээ төсөөлөө ч үгүй байх. Гэхдээ аливаа юманд залгамж халаа байдаг хойно Л.Тайванбат дуучин маань арга буюу шүүрс алдан би анхнаасаа ч ингэж бүдүүн хоолойгоор дуулах гээд ч чадахгүй байсан даа гэж сууж байгаа харагдсан шүү. 

728 дугаартай оролцогч Б.Баярмандах "Анхны хайрын од"дууг хэрхэн өөрийн болгосныг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж