Францын социалистууд үнэмлэхүй олонхи болов

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Францын социалистууд үнэмлэхүй олонхи болов

Парламентын сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын урьдчилсан дүнгээр Францын Социалист нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тэд өөрсдийн холбоотнуудын хами 340 мандат авахаар байна.

Францад анх удаагаа социалист ерөн­хийлөгчийн нам тус орны парламентын хоёр танхимд олонхийн суудалтай болж байна. Францын Социалист нам (ФСН) өөрсдийн холбоотнууд “ногоонтнууд” ба “Зүүний фронтын” хамт 340 суудал авна гэсэн дүгнэлтийг Ipsos судалгааны хүрээлэн үнэлжээ.

Николя Саркозийн Ард түмний хөдөлгөөнийг дэмжих уламжлалын холбоо нь Үндэсний чуулганд 213 орчим суудал авах бололтой. Либералууд ба хэт барууны Үндсэний Фронд тус бүр хоёр суудалтай байна.

Үндэсний фронт парламентад 1997 оноос хойш анх удаагаа парламентад орж ирэв. Гэхдээ уг намын лидер Марин Ле Пен нь Па-де-Калегийн департаментын 11 дүгээр сонгуулийн тойрогт социалист Филипп Кемельд 811 саналаар ялагдсан байв. Гэхдээ уг намаас хоёр нэр дэвшигч сонгуульд ялсны нэг нь намын хүндэт ерөнхийлөгч Жан-Мари Ле Пенийн 22 настай зээ охин  Марион-Марешаль Ле Пен байна. Марины охин парламентын хамгийн залуу депутат болж байгаа ба 1998 оноос хойш уг нам парламентад суудал авчээ.

Францын ерөнхийлөгчийн хамтран амьдрагч асан, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Сеголен Руаяль сонгуульд ялагдсан ба түүний өрсөлдөгч Оливье Фалорни ерөнхийлөгчийн шинэ эхнэрийн дэмжлэгтэйгээр 58 хувийн санал авсан байна. Ерөнхийлөгч хуучин эхнэрээ дэмжсэн нь өнөөгийн хамтран амьдрагчийнх нь зүгээс Фалорнийг дэмжин дуулиан босгосон байв. мажоритар системээр сонгогддог. Парламентын сонгуулийн эхний шат зургадугаар сарын 10-нд явагдахад мөн л социалистууд ялсан юм. Хоёр дугаар  шатны сонгууль нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тойргуудад хийгджээ.

Засгийн газрынхаа суудлаар эрсдэл хийсэн бүх сайд нар нь бүгд сонгуульд ялалт байгуулсан гэж Дотоод хэргийн яамны тэргүүний үгнээс иш татан AFP мэдээлсэн байв. Францын ерөнхийлөгч Франсуа Олланда ба ерөнхий сайд Жан-Марк Эайро хоёрын шийдвэрээр сонгуульд ялаагүй сайд нар нь шууд тушаалаа өгөх байв. Нийт 34 сайд нарын 24 нь тэдний тоонд ерөнхий сайд сонгуульд өрсөлдсөн байлаа.

Сүүлчийн эгшин хүртэл  Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан сайд Мари-Арлетт Карлоттийн асуудал  удаасан ч тэр хатагтай ялалт байгуулжээ. Ерөнхий сайд өөрөө сонгуулийн гуравдугаар тойрогт 56 хувийн саналаар ялалт байгуулсан байв. Гадаад Хэргийн сайд Лоран Фабиус 52,8%, Далайн чанадын нутаг дэвсгэрийн сайд Викторен Люрель, Хууль зүйн яамны дэргэдэх төлөөлөгч сайд Дельфин Бато, Экологи, тогтвортой хөгжил ба эрчим хүчний яамны дэргэдэх төлөөлөгч сайд Фредерик Кювилье ба ГХЯ-ны дэргэдэх төлөөлөгч сайд Бернар Казнев итгэлтэй ялав. Бусад сайд нар нь 50 хувийн босго даваагүй ч ням гаригт сайн санал аваад эцсийн дүнгээр ялжээ.

Үндэсний чуулганд сайд нар ажиллахгүй бөгөөд тэдний оронд сонгуульд цуг явсан орлогч сайд нар нь парламентад сууна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж