№ | Өргөдөл | Хот | Хөдөө | Нийт | Тайлбар |
1. | Вариантаа тавиагүй, гарын үсэг зураагүй мартсан | 6 | 26 | 32 |
|
2. | БХИС дээр математикийн шалгалтыг 80 минут авсан | 16 |
| 16 | Хоёр заал |
3. | Батламжаа харьяа аймагтаа шилжүүлж авах |
| 16 | 16 | Дархан-Ул аймгаас шилжүүлэх |
4. | “Хүрээ” дээд сургуульд математикийн шалгалтыг 80 минут | 11 |
| 11 | 24511 тоот зааланд авсан шалгалт |
5. | Бодлого алдаатай эсэх | 15 | 8 | 23 |
|
98 иргэн нийтдээ таван төрлийн л гомдол гаргаснаас үзвэл зөрчил илэрсэн бололтой. Иргэдийн ирүүлсэн зөрчил гомдлын тухай Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн М.Гантуяагаас тодрууллаа.
-Нийт 98 гомдол ирсэн юм байна. Эдгээр гомдлыг шийдвэрлэхийн тулд хяналт, шалгалтын комисс хэрхэн ажиллаж байна вэ?
-Зургадугаар сарын 8-наас таван хүнтэй хяналт шалгалтын комисс байгуулагдсан. Шалгалт дууссаны дараах тав хоногт өргөдөл, гомдлыг хүлээн авах ба одоогоор хяналт шалгалтын комисс ирсэн гомдлуудад хариу өгөх ажлыг хийж байна. Гомдол тус бүрийг нягтлан үзэж тухай бүрт нь хариултыг нь илгээж эхэллээ. Тэгэхээр эдгээр гомдлын дийлэнх нь вариант болон гарын үсгээ тавиагүй учраас шалгалтын хуудас баталгаажаагүй тохиолдол байна. Мөн химийн шалгалтын материал алдаатай байсан гэсэн гомдол их ирсэн. Үүнд хариу өгөхөд, шалгалтын материалыг хянахын тулд шалгалт эхлэхээс өмнө хоёр хоногт дахин экспертүүд ажилладаг болохоор шалгалтын материалд ямар нэгэн алдаа гараа гэж үзэж байна. Гэхдээ бид гомдлын дагуу дахин шалгаж байна.
-БХИС дээр математикийн шалгалтыг 80 минут авсан гэсэн. Үүнээс болж хохирсон сурагчдын гомдлыг хэрхэн зохицуулах вэ?
-БХИС-д математикийн шалгалтыг 80 минут авсан ньтогтоогдсон. Тиймээс ямар ч байсан сурагчдыг хохироохгүйн тулд арга хэмжээ авна. Жишээ нь, 80 минутанд хийж гүйцэтгэсэн тухайн сурагчийн материалыг хянаж үзээд, хугацаандаа хэр гүйцэтгэсэн байна вэ гэдгээс хамаарч нөхөлт оноо өгөх байдлаар зохицуулна. Ингээд долдугаар сарын 1 гэхэд шалгалтын дүн оноог нийтэд танилцуулах юм.