Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороошиж, сэрүүсэх төлөвтэй байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсэг, Төвийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгааар 16-21 градус, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
Ихэнх хугацаанд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Говь, талын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.