Буд гариг дээр Микки Маус тодров

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Буд гариг дээр Микки Маус тодров

Буд буюу Меркури гариг дээр Уолт Диснейгийн алдарт үлгэрийн баатар Микки Маус хулганын дүрс тодорсон байхыг  одон орончид АНУ-ын Сансрын агентлаг NASA-гийн MESSENGER станцаас авсан гэрэл зургаас олж харжээ. Тус станц 2011 оноос Буд гаригийг судалж байгаа аж.

Буд гариг тогоонуудаар дүүрэн. Тэдгээр тогоонуудын дотор алдарт үлгэрийн баатарын дүрстэй холбоо тогоонууд  байгааг илрүүлжээ. Түүний зургийг энэ сарын 3-нд авсан байна. Буд гариг дээр очсон хоёрхон сансрын станц байдаг бөгөөд эхнийх нь болох Маринер 10 нь 1974-1975 он хүртэл Буд гаригийн гадаргын 45 хувийг судалжээ. Харин 2008 оны нэгдүгээр сарын 14-нд Буд дээр очсон MESSENGER хөлөг 2011 оноос эхлэн гадаргуугийн 40 орчим хувийг судлаад буй аж. Энэ явцдаа Микки Маусын дүрст тогоонуудыг илрүүлсэн байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж