
Буд гариг тогоонуудаар дүүрэн. Тэдгээр тогоонуудын дотор алдарт үлгэрийн баатарын дүрстэй холбоо тогоонууд байгааг илрүүлжээ. Түүний зургийг энэ сарын 3-нд авсан байна. Буд гариг дээр очсон хоёрхон сансрын станц байдаг бөгөөд эхнийх нь болох Маринер 10 нь 1974-1975 он хүртэл Буд гаригийн гадаргын 45 хувийг судалжээ. Харин 2008 оны нэгдүгээр сарын 14-нд Буд дээр очсон MESSENGER хөлөг 2011 оноос эхлэн гадаргуугийн 40 орчим хувийг судлаад буй аж. Энэ явцдаа Микки Маусын дүрст тогоонуудыг илрүүлсэн байна.
Д.ОЮУН