Хирсний яс мөн болохыг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Хирсний яс мөн болохыг тогтоожээ

Хэнтий
аймгаас олдсон хирснийх байж магадгүй гэх ясыг судлахаар зургадугаар
сарын 15-нд БСШУЯ-ны болон ШУА-ийн палентлогийн хүрээлэнгээс
мэргэжилтнүүд тус аймагт ажилласан билээ. Мэргэжилтнүүдийн эхний ээлжийн
дүгнэлтээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон музейн
ажилтнуудын дүгнэсэнтэй санал нэгтэйгээр уг олдворыг “хирсний яс мөн”
хэмээн тогтоосон байна. Энэ дүгнэлтийг батлахаар буюу нарийн дүгнэлтийг
гаргахаар өнөөдөр Хэнтий аймаг руу дахин мэргэжилтэн нэмж очих гэнэ.

Түүхийн
үнэт олдворын нэг болох энэхүү хирсний ясыг Хэнтий аймгийн ардын дуу
бүжгийн “Хан хэнтий” чуулгын шинэ барилгыг барьж байсан ажилчид
зургадугаар сарын 14-ний өдөр олсон юм. Ингэхдээ барилгачид дөрвөн
метрийн гүнээс уг ясыг гараар гаргаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар,
музейн ажилчдад хүлээлгэн өгсөн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж