Дундговь аймагт энэ оны таван сарын байдлаар ажилгүйдлын түвшин 3,7 хувьтай байгаа нь өнгөрсөн оны эцсийнхээс 0,6 хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн жилийн эцсээр ажилгүйдлийн дундаж үзүүлэлт 7,6 хувь, төвийн бүсийнх 7,1 хувьтай байсан бол Дундговь аймагт үүнээс хоёр дахин бага байжээ. Ажлын байрны эрэлт нэмэгдэж, энэ хэрээр ажилгүйдлийн түвшин өссөн харагдаж байгаа боловч он гарсаар 380 орчим ажлын байр нэмэгдсэн байна. Шинээр бий болгосон ажлын байрны ихэнх нь хөдөө аж ахуй болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийг ажихад энэ салбарт цаашид ч ажлын байр нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Э.Сар