Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ буурчээ

Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах шинжтэй байгаад тус улсын Засгийн газраас явуулж буй үнийн өсөлтийг тогтоон барих бодлоготой холбоотой гэнэ. Хятадын 70 хотын 55-д нь үл хөдлөх хөрөнгийн үнэ нэг жилийн өмнөхөөс буурсан үзүүлэлт гарчээ. Бээжингийн эрх баригчид үл хөрөнгийн салбарт үнийн хөөсрөлт бий болж магадгүй хэмээн болгоомжилж, үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоон барих бодлого явуулж ирсэн юм. Гэвч нөгөө талаар үл хөдлөх хөрөнгийн үнэ цаашид энэ маягаар эрчимтэй буурсаар байвал Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй гэх таамаг байгаа аж. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч буй ийм үед эрх баригчдын зүгээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлд явуулж буй бодлогоо өөрчлөхгүй байгаа нь энэ төрлийн зах зээлд асар их дарамт учруулж буй талаар “Global Insight”-ын шинжээч Алистейр Торнтон ярьжээ. Хятад үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоон барихын тулд зарим хотуудад нэг хүн олон үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглон, үл хөдлөх хөрөнгийн доод ханшийг нэмэгдүүлэх бодлого явуулж ирсэн юм. Хятад эдийн засгийн өсөлтөө энэ жилд найман хувьд тогтоон барихаар төлөвлөж байгаа боловч үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсаар байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж