Олон ястнууд өв соёлоороо бахархав

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Олон ястнууд өв соёлоороо бахархав

Олон үндэстэн ястан эв найртай аж төрдөг. Хаа ч давташгүй өв соёлын их бүтээлээрээ бахархдаг ард түмэн бол Ховдчууд. Олон ястны өлгий Ховд аймаг жил бүрийн зуны дэлгэр сар зургаан сарын эхэнд "Өв соёлоороо гоёцгооё" сэдэвт наадмыг аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэсээс зохион байгуулж үндэстэн, ястан бүр өөр өөрийн өвөрмөц хувцсаараа  гоёдог уламжлал  тогтоод удаж байгаа ажээ. Энэ жилийн өв соёлын наадамд 10 гаруй сумын 30 гаруй уран гартны урласан 60 бүтээл оролцож захчин, өөлд, халх, казак, мянгад, торгууд, урианхай ястны хувцсаар гоёсон нь өв соёлоороо хүн бүр бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй  төрүүлсэн билээ. Наадамд оролцогчдын бүтээлийг язгуур хийц, өнгө зохицол, уламжлалт зан үйл, өмсгөл хийц, чимэг зүүлт, эрэгтэй эмэгтэй иж бүрдэл, уламжлалт үйл урын онцлог, бэлэгдлийг  тайлбарлах чадвараар нь мэргэжлийн судлаач, багш нар шүүлээ. Энэ жилийн өв соёлын гоёлын  уралдаанд Мөст сумын Б.Ариунтуяагийн урласан халх иж бүрдэл хувцас тэргүүлж, Эрдэнэбүрэн сумын Ж.Отгоны урласан өөлд иж бүрдэл хувцас, Мянгад сумын Н.Өлзийсүрэнгийн мянгад иж бүрдэл хувцас удаах байр эзэлж Оюунлиг Ховд сангийн нэрэмжит алт, мөнгө, хүрэл медаль хүртэж 500.0-300.0 мянган төгрөгөөр тус тус шагнуулсан байна.

Эх сурвалж: “Ховдын мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж