Москвад цөмийн асуудлыг хэлэлцэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Москвад цөмийн асуудлыг хэлэлцэж эхлэв

Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх маргаантай асуудлыг авч хэлэлцэх хоёр өдрийн дугуй ширээний уулзалт эхэллээ. Энэхүү уулзалт нь Их Британи, АНУ, Хятад, Франц, Герман зэрэг их гүрнүүд болон Тегераны төлөөлөгч нарын хооронд манай цагаар 15:00-д эхэлжээ.  Барууны орнууд Ираны эрх баригчдыг Тегеранд цөмийн зэвсэг бүтээхээр оролдож байна гэж сэжиглэж байгаа билээ. Тэд Ираныг уран баяжуулалтаа 20 хувиар багасгаж, баяжуулсан ураны нөөцийнхөө 20 хувийг экспортлох, Кум хотын ойролцоох уран баяжуулах газар доогуурх үйлдвэрээ хаахыг хүсэж байгаа юм байна. Харин үүнийхээ хариуд их гүрнүүд цөмийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. Гэвч Ираны хувьд энэ нь хангалтгүй байгаа ажээ. Тегеран Европын холбооноос газрын тосны хоригоо цуцалж, АНУ-ыг Ираны банкны эсрэг авч буй арга хэмжээгээ цуцлахыг хүсч байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж