Ноосны урамшууллын талаар мэдээлэл өгөв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Ноосны урамшууллын талаар мэдээлэл өгөв

“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” ЗГ-ын 2011 оны 221 дүгээр тогтоолын журмын дагуу 2012 онд Хонины ноос, тэмээний ноос бэлтгэн авах аж ахуй нэгж, материал хүлээн авч нэгтгэх сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн, Хоршоо, эсгийний цех болон сумдын ноос, ноолуурын ажилчдыг хамарсан нийт 43 хүнд сургалт явуулжээ. Уг сургалтыг ХХААХҮЯам, Мал хамгаалах сан, Дорнод аймгийн ХХААЖДҮГазраас зохион байгуулсан юм. Уг сургалтаар ноосны урамшуулал олголт, гүйцэтгэлийн хяналтын үйл явцыг цахим бүртгэлийн системтэй болгох, түүний ач холбогдлын талаарх мэдээлэл, танилцуулгыг хийсэн байна.

Сумын мал эмнэлэг үржлийн тасгууд малчдын ирүүлсэн ноос тушаасан падааныг хүлээн авч, тухайн малчны “А” дансанд тоологдсон малын тоог бичиж, нийт сумын хэмжээнд нэгтгэж, сумын засаг даргад хүргүүлэх ёстой аж. Харин сумын Засаг дарга нь сумын мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтны ирүүлсэн сумын малчдын ноос тушаасан баримт, падаан, “А” дансны тодорхойлолтыг албан бичгийн хамт аймгийн ХХААЖДҮГ-т тухайн оны 9-р сарын 01-ны дотор албан бичгийн хамт шилжүүлэх ба тухайн аймгийн сумын төрийн санд шилжин ирсэн урамшууллын мөнгийг тухайн онд багтаан малчдын Хүний хөгжлийн дансанд шилжүүлэх юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж