МИАТ-ын ажилтан хилээр судар гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

МИАТ-ын ажилтан хилээр судар гаргахыг завджээ

“МИАТ” ХК-ийн ажилтан Х гэгч өнгөрөгч долоо хоногт олон тооны судар улсын хилээр гаргахыг завджээ. Сэжигтэн Х нь БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу нисэх тийз захиалсан бөгөөд таван чемодантай эд зүйлсийг тээшинд өгсөн бөгөөд шалгалтаар уг тээшинд их хэмжээний судар ном байсныг тогтоожээ. Энэ хэргийг Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Тамираас тодруулахад “МИАТ компанийн ажилтан Х нь 128 ширхэг судар, шашны эд зүйлс болох хонх, дамар цан, очир зэрэг зүйлсийг гурван чемоданд хийж, хилээр авч гарахыг завдсаныг манай ажилтнууд илрүүлсэн. Ямартай ч Х-г Гаалийн тухай хуульд заасны дагуу шалгаж эхэлсэн байгаа. Мөн түүний хилээр гаргахыг завдсан шашны эд зүйлсийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн” гэх хариулт өглөө.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж