Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлд ид өрнөж буй зам засвар, тохижилтын ажлуудыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөөд байгаа. Тэдний нэг нь зурган дээрээс харж буй “Нарантуул” захын уулзвар юм. Энэ хэсгийг дөрвөн замын уулзвартай болгох ажил иргэдийн сэтгэлд ихээхэн нийцэж буй:
“Нарантуул” захын баруун талын буюу шинээр нээж байгаа дөрвөн замын уулзварын замын ажлыг зургадугаар сарын 20 гэхэд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Д.ЖАРГАЛ