“Декстер”-ын шинэ цуврал намар дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

“Декстер”-ын шинэ цуврал намар дэлгэцнээ гарна

“Showtime”-ын гэмт хэргийн цуврал драм “Декстер”-ын шинэ цуврал ангиуд ирэх намраас нааш дэлгэцнээ гарахгүй боловч үзэгчид киноны баатруудын хувь тавилан хэрхэн эргэх тухай таамаглалуудаа хэдийн дэвшүүлж эхэлсэн билээ. Үзэгчдийн хувьд өргөмөл ахдаа нууцхан сэтгэлтэй болсон мөрдөгч Дебра түүнийг цуврал алуурчин болохыг мэдээд хэрхэх бол гэдэг нь оньсого хэвээр. Киноны шинэ цуврал ангиуд киноны хамгийн эгзэгтэй хэсгээс эхлэн цааш хөврөх аж. Киноны продюсер “Үзэгчид Дебра ахыгаа алуурчныг хөнөөж буй хэсгээс илүү аймшигтай, сэтгэл сэрдхийлгэсэн хэсгийг хүлээж магадгүй. Гэвч Дебра гарч гүйхээсээ илүү харсан, мэдсэн зүйлээ ойлгох гэж хичээнэ. Харин Декстер өөрийгөө хамгаалах аргыг олж таараа” хэмээн ярьж байна. Тэрбээр “Үзэгчид Боомтын махчин эрийг өөрийнхөөрөө шударга ёсыг тогтооход үзэгчид гайхаагүй мөртлөө түүнийг эмэгтэй хүнд дурлахад цочирдсон. Гэвч бид кинондоо бага зэрэг романс харуулахаас татгалзахгүй” гэжээ. Мөн шинэ ангид кино үзэгчдийг Украйнийн нэгэн шөнийн клубын эзэн, Сирко гэгч галзуу этгээдтэй нүүрэлдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж