Аунг Сан Су Чи Нобелийн шагналаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Аунг Сан Су Чи Нобелийн шагналаа гардан авлаа

Мьянмарийн парламентын гишүүн, Ардчилсан Лиг намын тэргүүн Аунг Сан Су Чи өнгөрсөн бямба гаригт буюу зургадугаар сарын 16-нд Норвегийн Осло хотод айлчлахдаа “Энх тайвны төлөөх” шагналаа  гардан авчээ. Аунг Сан Су Чид 1991 онд Нобелийн энх тайвны шагнал олгосон авч, тус улсын эрх баригчид түүнийг гэрийн хорионд оруулсан учраас шагналыг түүнд нэхэн олгосон юм. Мьянмарын ардчиллын төлөө цогтой тэмцэгч Осло хот дахь Нобелийн энх тайвны шагналын лекцийн танхимд хүн төрөлхтөнд зориулан илтгэл тавьсан байна. Тэрбээр илтгэлдээ: “Нобелийн энх тайвны шагнал” бол миний хувьд дэлхий нийтийн хүн төрөлхтний эв нэгдлийг сахин хамгаалах үйлст өгч буй  шагнал. Түүнчлэн  энэхүү шагнал нь намайг Мьянмарын ардчилал болоод хүний эрхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлэхэд ихээхэн итгэл найдвар, хариуцлагыг  хүлээлгэж байна.

Дэлхийн I дайн л гэхэд  хүмүүсийн оюун санаа болоод амьдралд маш их гарз хохирол авчирсан. Хүн төрөлхтөн юуны төлөө ийнхүү өөр хоорондоо тэмцэлдэн хүйтэн харилцаатай байгаагийн шалтгааныг бид олсон гэж үү?. Хэрвээ бид хүчирхийллээр бүхнийг зохицуулдаггүй, харалган байдлаар аливаа зүйлд ханддаггүй, амар амгаланг эрхэмлэдэг бол хүн төрөлхтний ирээдүй болоод хүмүүнлэг үйлст үйлс хийхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Энх тайван  бол хүмүүс олон зуугаараа амиа алдах явдал огтхон ч биш. Дэлхий дээр хаа сайгүй хүмүүсийн зовлон шаналал, мөргөлдөөн, өөр хоорондоо тэмцэлдсэн байдал байсаар байна. Иймд нийгмийн хангамж болоод хүмүүнлэгийн тусламж бол хүн төрөлхтөний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн зүй ёсны зүйл  төдийгүй эн тэргүүний шаардлага болоод байна.  Дэлхий ертөнц дээрх төгс энхтайвныг тогтоох асуудал бол биелшгүй зорилго юм. Гэвч бид энх тайван, хамтын харилцааны талаар  нэгэн зүгт чиглэвэл ихээхэн ололт амжилтыг авчирна. Дэлхий ертөнц дээр төгс энхтайван, амар амгалан байдал байдаггүй ч улс орнуудын хоорондын хамтын харилцаа хамтын ажиллагааг тогтоох гэсэн бид бүхний оролдлого хамгийн чухал юм.  Гэхдээ би дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй  хар бараан талыг биш харин эв нэгдэл энхтайвны талаарх үнэт зүйл түүний мөн чанарын талаар ярихыг хүсч байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн “Дэлхий ертөнц дээр ийнхүү нөхөрсөг харилцаа, эв нэгдэл, сайн сайхан үе ирнэ гэдэгт би итгэл дүүрэн байна. Нинжин сэтгэл бол хүмүүс бидний амьдралыг бүхэлд нь өөрчилж чадна. Түүнчлэн бидний зорилго бол эрх чөлөө нь хумигдсан дүрвэгсэд  болоод өөрийн эрх чөлөө, тусгаар тогнолыг бий болгохоор зорьж байгаа ард түмнийг дэмжин туслах явдал. Тэд бүгдээрээ л өөрийн гэсэн орон зайтай, тусгаар тогтнол, энх тайвныг хүсэн хүлээж байна. Дээрх энх тайвны үйлсийг өвөрлөх бидний бодол санаа, зорилго, үйлдэл бүр маань энх тайвныг бүтээн бий болгоход үнэтэй хувь нэмэр болно. Энх тайвныг бүтээн бий болго ариун үйлст нэгдэцгээе хэмээн уриалмаар байна.” хэмээн илтгэлдээ дурьджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж