Элсэлтийн ерөнхий шалгалт болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалт болж өнгөрлөө

Дорнод аймгийн хэмжээнд ЭЕШ-нд  нийт давхардсан тоогоор 4262 суралцагч орохоор материалаа ирүүлсэнээс 4147 сурагч шалгалтанд орж, 115 суралцагч шалгалт өгөөгүй байна. Улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 10 хичээлээр 182142 шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэнийг 52 шалгалтын байранд  5556 анги танхимд зохион байгууллаа. Шалгалтанд 175817 хамрагдаж 6325 шалгуулагч шалгалт өгөөгүй байна.  ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулаж, нийтэд мэдээлэх юм. 2012 оны 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд шалгуулагчдын батламжийг гардуулах юм.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж