Тэмцээний үеэр Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш хэлэхдээ “Өнгөрсөн тавдугаар сард Монголын бүх ард түмний XIII их наадмын софт теннисний төрлийн тэмцээн болж, их наадмын анхны аваргуудаа тодруулсан бөгөөд энэ өдрүүдэд өсвөрийн улсын аваргуудаа тодруулаа. Софт теннис нь Япон улсаас гаралтай бөгөөд Азийн орнуудад түлхүү хөгжиж Азийн их наадмын хөтөлбөрт багтсан байгаа. Манайхан азийн наадам шагналт V байрт орж байсан. Өсвөрийн улсын аваргыг найм дахь жилдээ Японы Фүжи Кенжи хэмээх хүн ивээн тэтгэж явуулж байгаа бөгөөд тэрбээр ирэх наймдугаар сард Монголд зочлох юм. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь хүрэл медалиа хүртэж, мөн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медалийн хосын төрөлд авсан байгаа. Бидний дараагийн том тэмцээн бол ирэх арваннэгдүгээр сард Тайваньд болох Азийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тус тэмцэээнд дэлхийд тэргүүлдэг Азийн шилдэгүүд оролцдог болохоор их хариуцлагатай тэмцээн юм.” гэлээ.
Тэмцээний дүнг танилцуулья.
Ганцаарчилсан төрөл:
7-10 нас (охид)
- Б.Сэвжидмаа (10-р сургууль)
- Б.Чинмөрөн (Жүрж)
- Б.Энхзул (10-р сургууль)
- Б.Монголжингоо (33-р сургууль)
7-10 нас (хөвгүүд)
- Н.Батзаяа (10-р сургууль)
- Б.Мөнхтуяа (Жүрж)
- Б.Сүхбат (Төв)
- Б.Эрдэнэбаатар (Төв)
11-12 нас (охид)
- Г.Намунаа (Жүрж)
- Ш.Болор-Эрдэнэ (Дархан)
- Н.Энхжин (10-р сургууль)
- М.Бэрцэцэг (33-р сургууль)
11-12 нас (хөвгүүд)
- Б.Бат-Амгалан (33-р сургууль)
- Г.Мануэль (Жүрж)
- Э.Тэмүжин (33-р сургууль)
- Г.Эрдэнэт-Од (Эрэл)
13-14 нас (охид)
- А.Мөнх-Учрал (Жүрж)
- Б.Балжидмаа (10-р сургууль)
- Б.Энхжин (10-р сургууль)
- Б.Мөнхжин (10-р сургууль)
13-14 нас (хөвгүүд)
- Л.Зоригтбаатар (33-р сургууль)
- Э.Тэлмэнбаяр (10-р сургууль)
- Б.Билгүүн (10-р сургууль)
- Б.Түвшинзаяа (10-р сургууль)
15-17 нас (охид)
- н.Наранжаргал (10-р сургууль)
- Э.Болор (10-р сургууль)
- Б.Норовсүрэн (10-р сургууль)
- Б.Батцэцэг (Жүрж)
15-17 нас (хөвгүүд)
- Э.Тэлмэн (10-р сургууль)
- Г.Чингисболд (Төв аймаг)
- М.Амартүвшин (Төв аймаг)
- А.Тэмүжин (10-р сургууль)
Байгууллагын дүнгээр:
- Ц.Нарантуяа дасгалжуулагч 10-р сургууль
- Б.Батаа дасгалжуулагчтай 5-р сургуулийн “Жүнж” клуб
- Ч.Ганболд дасгалжуулагчтай Төв аймаг
- Нийслэлийн 33-р сургууль
- Дархан хотын баг тус тус удаалсан байна.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард Монголын бүх ард түмний XIII
их наадмын софт теннисний төрлийн тэмцээн болж, их наадмын анхны
аваргуудаа тодруулсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сард Тайвань улсад
болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаараа оролцох юм.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй софт теннисний баг тамирчид 1999
оноос ДАШТ-нд оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн жил БНСУ-д болсон XVI дахь
удаагийн ДАШТ-ээс эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн нь дэлхийн аваргаас
авсан гурав дахь медаль юм. Мөн өсвөрийн ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг
хосын төрлөөр авчээ.