Дээрхийн гэгээн Далай лам хүүхэд залууст гэгээрэл, энх тайвныг тунхаглан Их Британид аялж явна. Далай ламыг Манчестер хотод очиход Их Британийн инээдмийн жүжигчин Рассель Брэнд угтан авчээ. Инээдмийн жүжигчин эр Далай ламын “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл” лекцэнд хамтдаа очсон гэнэ. Тэрбээр Далай ламын лекцийн үеэр үзэгч, сонсогчдод “Би Нобелийн энх тайвны шагналтантай 1989 онд танилцаж, түүнийг бишрэн хүндэлдэг болсон” гэжээ. Манчестер Аренад болсон лекцэнд 25-аас доош насны хүүхэд залуус цугларсан байсан бөгөөд тасалбарыг үнэгүй тараасан гэнэ. Дээрхийн гэгээн “Өөрчлөлтийг авчрах хүүхдүүд та бүхний гарт ирээдүй бий. 21-р зуун та бүхнээс шалтгаална. 20-р зууны бидэнд баяртай гэж хэлэх цаг ойртсон” хэмээн хэлжээ. Далай лам “Би 16 настайдаа эрх чөлөөгөө алдсан. 24 нас хүрээд эх орноо алдсан. Гэвч өнгөрсөн 50, 60 жилийн хугацаанд би итгэл найдвараа алдаагүй. Итгэл найдвар үнэн, үнэний шалтгаанд суурилдаг. Дээрхийн гэгээн Далай лам Их Британид аялах үеэр Вестминистрийн их сургууль, Лондоны эдийн засаг, улс төрийн сургууль, Эдинбургийн танхимаар орж, лекц уншин, Эдин Курт театраар зочлох юм байна. Далай лам Венстминистер, Эдинбург дэх Түвд, Монголын буддын шашны төвийн тэргүүд болон парламентын гишүүдтэй уулзах юм байна.
Н.ЭНХ