- Түүний жинхэнэ нэр – Жюли Фиона Робертс. Холливудад Жюли Робертс нэртэй жүжигчин түүнийг ирэхээс өмнө байсан учир тэрээр нэрээ сольж Жулия болгосон.
- Т э р э э р хүүхэд байхын л уран зураач юм уу, сэтгүүлч болохыг мөрөөддөг байв.
- Т ү ү н и й биеийн харьцаа 86x58x86 ба энэ хэмжээ бараг өөрчлөгддөггүй. Учир нь түүний дотор эрхтэнүүд маш сайн ажиллагаатай гэж байгаа.
- Тэрээр 13 наснаасаа эхлэн загвар өмсөгч болсон.
- Жулия багадаа ангийнхаа хамгийн царай муутай охин байжээ. Түүний том нүдний шил, том ам нь хүүхдүүдийн доог тохуу болох шалтгаан болдог байв. Тэрээр сургуулиа төгсөхөд нүдний шилнийхээ оронд линз зүүж, харин том ам нь түүний имиж болно гэж тангараг тавьж байсан юм.
- Жүжигчин болохоосоо өмнө тэр Баскин Роббинст зайрмаг зардаг байв.
- Түүний хамгийн анхны "од" найз залуу нь Лай Нис. Жулия Холливудад дөнгөж хөл тавиад байсан бөгөөд Лай түүнээс 15 насаар ах байв.
- Жижиг Жон Кеннеди түүнд ухаангүй дурласан.
- Жулия хоёр шивээстэй. Нэг нь хүчний бэлгэ тэмдэг, нөгөө нь мөнхийн хайр дурлалыг бэлгэдсэн.
- Кифер Сазерландыг хаясан гэдэг нь цуу яриа. Харин ч эсрэгээрээ Кифер хурим болохоос хэдхэн цагийн өмнө түүнийг араар нь тавьсан.
- Гэвч Жулия хуримынхаа өмнө түүний найз Жейсон Патриктай зугтаасан бөгөөд тэр хоёр гэрлэх ёстой байсан боловч Жулия түүнийг пивонд хэт дурладгаас нь болж хаясан.
- “Хөөрхөн хүүхэн” киноны дараа тэрээр стресст орж маш их турсныг сэтгүүлчид хар тамхинд орсон мэтээр таамаглаж байлаа.
- Нэг удаа тэрээр өөртэй нь зүй бус харьцсан сэтгүүлчийн өөдөөс үнсний сав чулуудсан байдаг.
- Жон Гриш "Хотон шувууны хэрэг" киногоо түүнд зориулан бичиж, Жулия ч гол дүрд нь тогложээ.
- Жулия "Дурласан Шекспир"-т тоглохоос татгалзсан. /энэ кинонд Гвинет Пелтроу гол дүрд нь тоглож “Оскар” авсан/
- Тэрээр дуучин Лайл Ловеттай ямар ч будаггүй, хөл нүцгэн гэрлэжээ. Тэд гэрлэхээсээ 3 долоо хоногийн өмнө танилцсан.
- Зураг авалтын өмнө тэрээр нүүрний арьсаа өнгөлөг, нүдээ цоглог байлгахын тулд 30 минут заавал хэвтдэг.
- Тэрээр уйлах үзэгдэл дээр багынхаа бор пальтог санадаг. Багадаа савхин бор пальтог авахын тулд бүтэн жил мөнгөө цуглуулж авсан ч хоёрхон хоногийн дараа хулгайд алдсан гэдэг.
- "Оушены 11 найз" кинонд Жулияг тоглуулахын тулд Бред Питт, Жорж Клуни нар түүнд "Чамайг кинонд 20-оор тоглодог гэж сонссон" гэсэн захиаг 20-тын дэвсгэрттэй цуг илгээж байжээ.
- Тэр маш их тамхи татдаг.
- Т ү ү н и й хувьд гоо сайхан гэж Энэтхэгийн жүжигчин Айшвария Рей. Жулиятай нас чацуу энэ жүжигчин бүсгүй түүнтэй адил Энэтхэгтээ хамгийн өндөр үнэтэй жүжигчин аж.
- Түүний үсний жинхэнэ өнгө бор хүрэн.
- Жулия хүүхдийн хувцас худалдан авах хоббитой. Жулианна Мур, Кетрин-Зета- Жонс нарын хүүхдүүд түүний өгсөн хувцсаар гангардаг.
- Тэрээр студиэ хоёрдахь нөхөр болох найруулагч Дэнн Модерийн нэрээр нэрлэсэн. Red Om гэдэг нь Модерийн тонгоруулсан хэлбэр.
- Тэрээр морь их сонирхдог, нохой тэжээх дуртай.
- Жулия солгой. Жаахан таагүй байх үед нь түүний зүүн нүдэнд нулимс цийлгэнэдэг.
- Тэрээр сүмийн хонхны дуунд их дуртай бөгөөд харин түүний өмнө уйлж байгаа хүнийг үзэн яддаг.
- Жулия улс төрийг үзэн яддаг. Иракийн дайн болохоос өмнө тэрээр Жорж Бушид хандан: "Та миний Ерөнхийлөгч биш, хэзээ ч болж чадахгүй" гэж хэлж байжээ. Түүний хэлэх дуртай үг-grace. Орчуулбал "нэр хүнд".
Кифер Сазерленд
Хэрвээ тэрээр хуримынхаа өмнө стриптиз баар луу зүглээгүй бол түүний амьдралд өөрөөр эргэж болох байлаа. Түүнийг харсан Жулия хамгийн сайн найз Патриктай Ирланд руу зугтахаас өөр аргагүй болсон. Харин хуримын бэлтгэл ажилд Киферээс 500.000 доллар салгажээ. Гэвч тэрээр бүх зүйл миний буруугаас болсон гэж эр хүний ёсоор уучлалт гуйгаагүй гэдэг. Тэрээр урьд нь хоёр удаа гэрлэсэн ч бүтэлгүйтжээ.
Жейсон Патрик
Жулиягийн яриагаар бол түүнтэй холбогдох шалтгаан нь “бүх зүйл өшөө авалтаас эхэлсэн боловч тэднийг сэтгүүлчид байнга шүүж байсан юм. Киферийг хаяж хамгийн сайн найзтай нь зугтсан гэж Жулияг буруутгасаар байлаа. Патрик: “Түүн шиг нэр алдартай эмэгтэйтэй байх надад нэр төрийн хэрэг гэдгийг би мэдэж байсан ч миний санаснаас илүү байна чинээ төсөөлөөгүй” гэжээ.
Лайл Ловетт
Жулия тэдний харьцааг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байсан ч тоогоогүй. Арван насаар ах түүнтэй 1993 оны 7 сарын 27-нд гэрлэсэн бөгөөд “ Энэ бүхэн зүүд биш байгаасай” гэж дотроо залбирдаг байсан гэдэг. Жулия хүүхэдтэй болохыг маш их хүсэж байсан бол Лайл хүсээгүй юм. Ингээд л тэд 1995 оны 3 сарын 27-нд гэрлэлтээ цуцлуулжээ.
Бенджамен Братт
Тэд ресторанд танилцаж байжээ. “Түүнийг харсан тэр мөчид яг л миний толгой дундуур цохиод авах шиг л болсон” гэж Жулия дурсдаг. Тийм ч алдартай бус Перугээс гаралтай энэ эр харин биеэ маш сайхан авч явдаг. Тэдний хайр дурлал тухайн үед шуугиулж байсан Бред Питт, Женнифэр Анистон нараас сэтгүүлчдийн харааг салгахад хүрсэн юм. Тэд бүтэн 4 жилийг хамтдаа “тэвчсэн” ч эцэст нь салсан юм. Учир нь Братт найз хүүхнээ өөрөөс нь илүү нэр хүндтэй байхыг хүсээгүй гэдэг.
Дэнни Модер
“Би түүнд дурлах гэж дэлхийд төрсөн” гэж Жулия мэдэгдэж байв. Дэн кино найруулагч, Жулиягийн одоогийн нөхөр. Тэрээр Жулиятай суухын тулд эхнэрээсээ салж, 2002 оны 7 сарын 4-нд хувийн онгоцондоо суун баярт мөчөө тэмдэглэхээр Нью-Мехико руу нисчээ. Тэдний хурим гайхалтай сайхан болсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Харин гэрлэснийхээ дараа Жулия овгоо сольж Миссис Модер болсон байна. Түүний хүүхэдтэй болох чин хүсэл биелж, хосууд хоёр ихрийн эцэг эх болсон билээ.