Бөхийн хорхойтнуудын хүндлэлийг хүлээсэн гарьдын нэг бол Ц.Цэрэнпунцаг билээ. Ямартаа л улсын наадам болохтой зэрэгцээд түүний “энэ наадмаар гарьд зодоглох нь” хэмээн битүүхэн харж бас таамагласаар багагүй хугацаа өнгөрчээ. Америк Монголын хооронд нисэн буун амьдрах болсон гарьд түүний гэргий Ойгонжаргал нар хүүхдүүдээ сургууль соёлоо төгсөхийн цагт эх орондоо ирэхээр төлөвлөсөн аж. Түүний том охин Бушки АНУ-ын Сан францискод бизнесийн чиглэлээр суралцдаг. Монголд байхдаа хятад хэлний Үй цай дунд сургуулийг төгссөн тэрээр энэ удаад англи хэлэнд шимтэх болсон байна. Ирээдүйн “Жем интернэйшнл”-ийн өв залгамжлагч Пушки охиноо бизнесмэн гарьд ийнхүү эртнээс бэлтгэж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN