“Айвенхоу Майнз”-ын экс захирлууд орлогоороо тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

“Айвенхоу Майнз”-ын экс захирлууд орлогоороо тэргүүлэв

Канадын “Ванкувер Сан” сайтад мэдээлснээр хамгийн өндөр цалинтай захирлаар “SouthGobi Resources” компанийн захирал байсан Жонн Макен шалгарчээ. Жонн Макен 2011 онд 23.358 сая ам.долларын орлого олж, шилдэг ажил олгогчдыг тэргүүлсэн бол “Айвенхоу Майнз”-ын ТУЗ-ын дарга 14.041 сая ам.долларын орлотой Петр Мередит хоёрдугаарт бичигджээ. Харин “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорсон Роберт Фрийдланд 12.574 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын гуравдугаарт орсон байна. Шилдэг компаниудын жагсаалтыг уул уурхайн компаниуд тэргүүлж байгаа бөгөөд хамгийн өндөр цалинтай захирлууд бүгдээрээ уул уурхайн компанид ажиллаж байсан хүмүүс аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард уул уурхайн аварга Рио Тинто групп “Айвенхоу Майнз”-ын хувьцааны дийлэнх хувийг худалдаж авахад менежментийн удирдлага нь тус группийн мэдэлд шилжиж, захирлууд нь огцорсон билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж