Шинэ доубуснууд үйлчилгээнд явж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Шинэ доубуснууд үйлчилгээнд явж эхэллээ

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “JEA-800 F” маркийн хоёр шинэ доубус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлжээ. “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын инженерүүдийн бүтээсэн доубус нь хосолмол хөдөлгүүртэй, 36 суудал, 110 хүний багтаамжтай бөгөөд 3, 4 дүгээр хорооллын эцсээс Үйлдвэр комбинатын троллейбусны эцсийн буудлын чиглэлд зорчих юм.

Эдгээр доубуснууд нь агаарын бохирдлыг бууруулж, 100 км-т зарцуулах шатахуун, ашиглалтын зардал дөрөв дахин бага зэрэг олон давуу талуудтай аж. Мөн дизель, генератор хосолмол хөдөлгүүртэй учир эрчим хүчний хязгаарлалтад орохгүй, маршрутаа хүссэнээрээ сонгох боломжтой юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж