Google компани терроризмтэй холбоотой, алан хядлагыг харуулсан 640 гаруй бичлэгийг Youtube сайтаас устгасан тухай мэдээллээ.
Амиа золиослогч болон алан хядлага, хүчирхийлэл харуулсан видео бичлэгүүдийг нийтэлдэг таван хаягийг мөн устгасан байна.
Мөн Пакистаны Засгийн газрын хүсэлтийг дагуу тус улсын арми, улстөрчдийг доромжилсон зургаан бичлэгийг устгажээ.
2011 оны долдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд тус сайтад нийтлэгдсэн 6989 бичлэгтэй холбоотой 461 шүүхийн захирамж иржээ. Тэдгээрийн 68 хувь нь шүүхийн шийдвэрээр гүйцэтгэл хийгдсэн байна.
Т.МӨНХТҮВШИН