Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 439 хүнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд эрүүлжүүлжээ. Мөн цагдаагийн байгууллагад иргэд, албан газраас өгсөн дуудлагын дагуу гэмт хэргийн шинжтэй 66 үйлдэл бүртгэгдсэнээс цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 56 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Амралын өдрүүдэд хүчингийн дөрөв, хулгайн 13, дээрмийн зургаа, танхайн 18, бусдын биед гэмтэл учруулах нэг хэрэг гарсан. Мөн зам тээврийн 44 осол бүртгэгдэж, 23 хүн гэмтжээ.
Д.ЖАРГАЛ