Төв аймгийн Сэргэлэн суманд энэ хавраас эхлэн хэд хэдэн газарт нинжа нар газар шороо хөндөх болсон ажээ. Хууль бус энэ үйлдлийг холбогдох албаныхан зогсоохыг шаардсан ч хувиараа алт олборлогчид нэмж ирсээр байгаа аж. Тиймээс саяхан тус аймгийн хуулийн байгууллагаас газар онгичиж, байгаль сүйтгэж буй нинжа нарыг албадан тараах үйл ажиллагаа явуулжээ. Тодруулбал, тус аймгийн Хүрзтэй гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 70 гаруй хүнийг буулган, хуулийн дагуу арга хэмжээ авч, ашигт малтмалын илрэц бүхий газарт эргүүл гаргахаар болсон байна.
Э.САР