Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Их Британийн загварын хатан хаан гэгдэж буй Кейт Миддлтоноос найман настай англи охин “Гүнж байх ямар вэ?“ гэж асуужээ. Гэнэн, шулуухан асуулттай өмнө нь тулгарч байгаагүй Кейт хариуд нь “Маш сайхан. Хунтайж их эелдэг. Намайг дандаа эрхлүүлдэг” хэмээн хариулсан гэнэ. Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильямийн эхнэр Кейт амралтын өдрөөр сургуулийн хүүхдүүдтэй салхинд гарч, түүдэг гал асаасан аж. Ядуу, зүдүү айлын хүүхдүүдийг өөртөө итгэх итгэлтэй болгож, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилготой ийм хөтөлбөрийг хунтайж Уильямийн хандивын сангаас дэмждэг аж. Хүүхдүүд Их Британийн гүнжтэй уулзсаныхаа  дараа түүнийг “эелдэг, бас их хөөрхөн” хэмээн ярьсан гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж