Шигшээ багууд дэлхийн аваргын бүрэлдэхүүнээ зарлаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Шигшээ багууд дэлхийн аваргын бүрэлдэхүүнээ зарлаж эхэллээ

“FIFA-2010” 19 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдээд буй энэ үед шилдэг 32 баг эхнээсээ дэлхийн аваргад оролцох баг тамирчдаа нэрлэж эхэллээ. Өчигдрийн байдлаар далайн бүсийн орнуудаас Шинэ Зеланд, Азиас Японы баг 23 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ багаа зарлав.
Өмнөд Африкт болох ДАШТ-д өрсөлдөх Шинэ Зеландын 23 тоглогчдоос долоо нь Европын тавцанд тоглож буй тоглогчид багтжээ. 1982 онд дэлхийн аваргад анх удаагаа тоосоо өргөснөөс хойш ердөө хоёр дахь удаагаа шилдэг 32-ын тулаанд өрсөлдөх эрхтэй болсон Шинэ Зеландын багийг Премьер лигийн “Блэкбурн Руверс”-ын төвийн хамгаалагч Рьян Нелсен ахлахаар болсон байна. Түүнчлэн Английн “Плаймаут” клубын Рори Фаллон, “Мидльсбро”-гийн Крис Киллен, “Ипсвич”-ийн Томми Смит, “Уэст Бром”-ын Крис Вүүд, “Мадеруэлл”-ийн Майкл МакГлинчи нар шигшээ багт багтжээ. Мөн тэдний хамт Данийн “Митьюлланн” клубт хүчин зүтгэж буй Уинстон Рейд эх орноо төлөөлөн дэлхийн аваргын ногоон дэвжээнд гарна. Сануулахад, Шинэ Зеландын баг тэмцээний “F” хэсэгт дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, Парагвай болон Словакийн багийн хамт багтсан билээ.

Шинэ Зеландын шигшээ баг:

Хаалгачид:
Жеймс Баннатин, Глен Мосс, Марк Пастон
Хамгаалагчид: Энди Боейнс, Тони Локхэд, Рьян Нелсен, Уинстон Рейд, Бен Сигмунд, Томми Смит, Иван Вичелич
Хагас хамгаалагчид: Энди Баррон, Лео Бертос, Тим Браун, Жереми Кристи, Аарон Клэпхэм, Саймон Элльотт, Майкл МакГлинчи, Дэвид Муллиган
Довтлогчид: Жереми Броки, Рори Фаллон, Крис Киллен, Шейн Смельц, Крис Вүүд
Харин Японы шигшээ багийн хувьд Голланд, Дани болон Камеруны шигшээ багийн хамт “Е” хэсэгт өрсөлдөх бөгөөд эхний тоглолтоо зургадугаар сарын 14-нд Камеруны багийн эсрэг хийх юм.

Японы шигшээ баг:
Хаалгачид: Сейго Наразаки, Эйжи Кавашима, Ёшикацү Кавагүчи
Хамгаалагчид: Юүжи Наказава, Маркус Тулио Танака, Юүичи Комано, Дайки Ивамаса, Ясүюүки Конно, Юүто Нагатомо, Ацүто Учида
Хагас хамгаалагчид: Шүнсүкэ Накамура, Ясухито Эндо, Кенго Накамура, Жуничи Инамото, Юүки Абэ, Макото Хасэбэ, Кейсүкэ Хонда, Дайсүкэ Мацуи
Довтлогчид: Шинжи Оказаки, Кейжи Тамада, Ясүхито Окубо, Кишо Яно, Такаюүки Моримото

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж