Аудитийн шалгалтын дүнг тэд өнөөдөр буюу зургадугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт танилцуулж буй. Ерөнхий сайд Мариано Рахой аудитийн дүнг энэ сарын 18-19-ний дотор Мексикийн Лос-Кабос хотод болох “Их 20” уулзалтаас өмнө мэдээлэхийг хүссэн юм.
Засгийн газар нь Bankia-д 19 тэрбум, NovaGalicia ба CatalunyaCaixa-дтус бүр 20 тэрбум еврог тусламж болгон өгөөд байгаа аж.
ОУВС-гийн тооцоогоор Мадридад 40 тэрбум евро хэрэгтэй гэнэ. Испанийн 18 банкны чансааг буулгасан Fitch гэх чансааны агентлагийн үзсэнээр тэдэнд 60-100 тэрбум евро шаардлагатай байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр евро бүсийн орнуудын Сангийн сайд нар банкныхаа хөрөнгийн шинэчлэлийг хийхэд нь зориулан Мадридад 100 тэрбум еврогийн тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн байна. Испанийн Төв банкны илтгэлээр орон нутгийн банкуудын үл хөдлөх хөрөнгийн зээлийн хохирол нь өнгөрсөн оны сүүлчээр 184 тэрбум евро болсон байсан юм.