“Долдугаар сарын 1”-ний үймээний хэрэгт буруутгагдан 2,6-3,6 жилийн ял сонссон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нар гурвуулаа бие муудсан хэмээн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа ажээ. Шүүх хурлын дараахан О.Зоригт хурандаагийн бие муудаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн даргын шийдвэрээр Клиникийн нэгдсэн III эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин Ч.Амарболдын хувьд өнгөрсөн баасан гаригт Клиникийн нэгдсэн III эмнэлэгт, Ш.Батсүх нь Клиникийн I эмнэлэгт тус тус хэвтжээ.
Д.ЖАРГАЛ