Францад Социалист нам ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Францад Социалист нам ялалт байгууллаа

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын Социалист нам тус улсын парламентын сонгуулиар хангалттай олон суудал авч, олонхи боллоо. Парламентын эцсийн дүнг танилцуулахад Социалист нам Францын Үндэсний Ассамблейн 577 суудлаас 313  суудал авсан нь тодорхой болжээ. Харин өмнөх сонгуулиар 304 суудлын санал авч байсан ерөнхийлөгч асан Николя Саркозийн “Ард түмний хөдөлгөөн” нам 214 суудал авчээ. Ингэснээр Францын социалистууд Ногоонтнууд болон хэт зүүний хүчнийхэнд найдалгүйгээр ажлын байр нэмэгдүүлж, санхүүгийн хатуу бодлого явуулалгүйгээр Европын холбооны санхүүгийн зээлд анхаарлаа хандуулах нөхцлийг бүрдүүлэх аж. Өнгөрсөн ням гаригийн санал хураалт парламентын сонгуулийн хоёр дахь үе шат байсан юм. Францын Сенат болон парламентын доод танхимд социалистууд олонхи болсноор Франсуа Олланд татварын шинэчлэлийг явуулах эрхтэй байгаа юм. Социалистуудын үнэмлэхүй ялалт нь Ерөнхийлөгчид хэт зүүний үзэл баримтлалтнуудын дэмжлэггүйгээр төсвийн хатуу бодлого явуулах хэцүү шийдвэрийг гаргах эрх олгож байгаа аж. Францын хэт барууны үзэл баримтлалт Үндэсний фронтын тэргүүн Марине Ле Пен Францын умард мужид өрсөлдөж, ялагдал хүлээсэн ч түүний үеэл Марион Ле Пен өмнөд мужаас парламентад ялалт байгуулсан гэнэ. Тус нам 1980 оноос хойш анх удаа парламентад хоёр суудал эзэлж буй нь энэ аж. Марион Ле Пен үүнийг намынхаа хувьд том амжилтад тооцож байгаа гэнэ. Франсуа Олланд нэн түрүүнд татварыг нэмэгдүүлж, боловсролын салбарт 60,000 ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байгаа юм.

Э. АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж