Ливичуудад Каддафийг магтахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Ливичуудад Каддафийг магтахыг зөвшөөрөв

Ливийн Дээд шүүх зургадугаар сарын 14-нд тус орны иргэдэд Мауммар Каддафийг болон түүний дэглэмийг магтан бишрэхийг хориглосон хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгожээ.

Орон нутгийн хүний эрхийг хамгаалагчид “37 дугаар хууль” нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхт харшилсэн учир уг хуулийг цуцлахыг шаардан  гомдлыг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Уг хуулинд 2011 оны хувьсгалыг муулах, хүн амын дунд айдас тараасан мэдээлэл цацах зэргийг хориглосон бөгөөд зөрчвөл 3-15 жилийн хорих ялаар шийтгэхээр заажээ.

Орон нутгийн ажиглагчид тэмдэглэснээр шүүх Үндэсний шилжилтийн зөвлөлийн хуулийг цуцалснаар бие даасан шийдвэр гаргах чадвартайгаа харуулж байгаа гэнэ. Цуцлагдсан хуулийг 2012 оны тавдугаар сарын 3-нд баталсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж