Billboard сэтгүүл хамгийн секси поп хөгжимчдийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Billboard сэтгүүл хамгийн секси поп хөгжимчдийг нэрлэв

Америкийн хөгжмийн Billboard сэтгүүлийн уншигчдыг саналаар орчин үеийн поп хөгжмийн хамгийн дур булаам жүжигчдийг тодруулсан байна. Сэтгүүлийн сайтын санал асуулгад 600 мянга гаруй хүн оролцжээ.

Эрчүүдийн жагсаалтыг сүүлийн үед Queen хамтлагтай өрсөлдөж байгаа дуучин Адам Ламберт тэргүүлэв. Уншигчдын 26 хувь нь түүний төлөө саналаа өгчээ. Том-10 жагсаалтын хоёрт нь “Maroon 5” хамтлагийн Адам Левин (12 хувь), гуравт нь Канадын залуу дуучин Жастин Бибер (10 хувь) шалгарсан байна.

Billboard-ын хамгийн секси эрэгтэйчүүдийн жагсаалт:

  1. Адам Ламберт
  2. Адам Левин
  3. Жастин Бибер
  4. Энрике Иглесиас
  5. Билл Каулитц
  6. Бруно Марс
  7. Жон Бон Жови
  8. Крис Браун
  9. Ашер
  10. Дрейк.

Эмэгтэйчүүдийн чансааны хувьд сэтгүүлийн уншигчдын 45 хувийн санал авсан Бритни Спирс тэргүүлж, хоёрт Леди Гага (12 хувь), гуравт Бейонсе (8 хувь) тус тус дараалжээ.

Хамгийн секси эмэгтэй жүжигчид, Топ-10:

  1. Бритни Спирс
  2. Леди Гага
  3. Бейонсе
  4. Рианна
  5. Кэти Перри
  6. Деми Ловато
  7. Мадонна
  8. Женнифер Лопес
  9. Ники Минаж
  10. Тейлор Свифт.
Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж