Хүний эрхийн үндэсний комиссоос сүм, хийдийн багш, ажилтнуудад зориулсан “Хүүхдийн эрх-бидний үүрэг хариуцлага” сэдэвт сургалтыг “Бишрэлт Плаза” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр явуулж байна. Сургалтаар хүүхдийн эрхийг дээдлэх, тэдэнтэй хэрхэн зөв боловсон харьцах, хүүхдийн өмнө бидний хүлээх хариуцлага сэдвийг голчлон хэлэлцэх юм байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Д.ЖАРГАЛ