Эртний автын ослууд. Лесли Жонс

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Эртний автын ослууд. Лесли Жонс

Ахмад үе маань “бидний үед мөн ч өөр байж дээ” гэж мянгантаа үглэсэн ч бодит баримт бол урьд өмнө нь хамаг зүйл бахь байдгаараа л байсныг гэрчлэнэ. Бостоны олон нийтийн номын сан өнгөрсөн зууны эхээр гэрэл зурагчин Лесли Жонсын авсан эртний зургийн үзэсгэлэнг саяхан гаргалаа. Жонс таван жилийн турш “Herald Traveler” сонинд зориулж Бостон хавийн… автын ослыг дагнан авч байсан байна.

Түүх “үглэх” гэрэл зургаас харах юм бол “шумахер”, “шинэкоов”, “гайтай хүүхнүүд”, “эксельчид”, “миикрчид”, “жолоо үл төгсөгчид” биднээс хавьгүй өмнө байж л байсныг харж болно. Тэр үед машин 70 км/цагаас илүү хурдлах боломжгүй байсан ч нөхдүүд замын шон, мод мөргөж, гүүрнээс нисч, нүхэнд цөмөрч, галт тэрэгтэй мөргөлдөж бүх л төрлийн аваарыг чадамгай хийж байжээ. Үүнд, тухайн үед анх нэвтэрч эхэлсэн “лизинг” их нөлөөлж байжээ. Учир нь чухам ийм аргаар л “толгойтой болгон” унаатай болж байлаа. Тэгээд ч тэр үед замын хөдөлгөөний дүрэм гэж шальтай зүйл байгаагүй юм. Машинаа лизингдлээ… хөдөллөө… Шон…

Лесли Жонсын гэрийнхэн Бостоны номын санд 34 000 гаруй зураг хүлээлгэн өгчээ. Тэдгээрийг бүгдийг нь нийтэд дэлгэсэн бөгөөд дуртай нь сонирхож, судалж болно. Буурлуудын туршлага, хойчийнхонд санамж.

Арай дэлгэрэнгүй цуглуулгатай галлерейгээс танилцана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж