“Туурайн төвөргөөн 2012” шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын 14 дүгээр их наадам өнөөдөр 16.00 цагаас Монголын түүхийн музейд нээлтээ хийх гэж байна. Монголын шинэ хөгжмийн ассоциациас санаачлан жил бүр зохион байгуулдаг уг наадам энэ жил Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай аймгуудад зургадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх ажээ.
Наадамд ХБНГУ, Швейцарь, Австри, Бразил, АНУ,Франц, Монгол зэрэг найман орны нийт 50 уран бүтээлч оролцож, төмөр замаар “төвөргөөлөх” юм байна. Мөн тоглолтод СУИС-ийн Монгол хөөмэйн ангийн “Угсаатан”, “Тэнгэр”, Хөгжим бүжгийн коллежийн цохилуур хөгжмийн хамтлаг, “Саран хөхөө” театрын хамт олон оролцож уран бүтээлээ толилуулах юм байна.
Д.ЖАРГАЛ