Эр хүн “Ганцаардмал дайчин”

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Эр хүн “Ганцаардмал дайчин”

Олон мянган жилийн өмнө тохиолдож байсан галт уулын дэлбэрэлт, аймшигтай үер зэрэг цаг уурын огцом өөрчлөлтүүдийн үед дэлхий ертөнц аймшигтай байдалд байв. Зэрлэг амьтад чөлөөтэй тэнүүчилж, хүмүүс цөөн цөөнөөрөө бүлэглэн хаана орогнох газар тааралдана, тэнд амьдралаа төвхнүүлж байлаа. Ертөнцөд хүчтэй чадалтай, тэсвэртэй нь амьдардаг өршөөлгүй, хахир хатуу, болхи бүдүүлэг цаг үе байлаа.
Уулын агуйд амьдардаг нэг гэр бүлийнхэн өдөрт иддэг ганц хоолоо идэж байгаа нь хоёр хоногийн өмнө нөхрийх нь агнасан бугын махны үлдэгдэл байв. Ангаас үлдсэн ганц зүйл нь ердөө л энэ мах юм. Нөхөр нь анд явах гэсэн боловч жилийн энэ улиралд анд явна гэдэг нь тийм ч амар эд биш ажээ. Бүтэн долоо хоногийн турш цас орж, ихэнхи амьтад өмнө зүгт дулаан нутгийг зорин оджээ. Энэ махнаас өчүүхэн ч үлдээлгүй идэж, хуруу амаа долоож байгаа эхнэр, 2 хүүхдээ хараад заавал идэх юм олж ирэх ёстой гэдгээ ухаарч байв. Хэрэв бүтэлгүйтэх юм бол тэр өөрөө ч түүний гэр бүл ч шөнө болгон улихыг нь сонсдог тэр л өлсгөлөн чононуудын хоол болно гэдгийг залуу эр сайн мэдэж байв.
Гэнэт тэрээр агуйн ам руу үсрэн очиж, дайралтад биеэ бэлтгэсэн нь ямар нэг сэжигтэй чимээ гарлаа гэж бодсоных байлаа. Өөрөөс нь илүү хүчтэй хэн нэгэн хүн түүний эхнэрийг болон агуйг нь булаан авч, өөрийг нь алахаар ирж байна. Эсвэл энэ нь өлсгөлөн чоно юм уу бар байх, эсвэл зүгээр л салхины чимээ ч байж болох юм. Харин аль нь бол гэдэгт тэр эргэлзэж байлаа. Угаасаа тэр хэзээ ч юунд ч бүрэн итгэлтэй байж чаддаггүй. Ийм ч учраас тэр хэзээ ч агуйнхаа ам руу нуруугаа харуулж суудаггүй бөгөөд үргэлж л ирж болох аюул заналд бэлэн байж, агуйн ам руу харан суудаг билээ. Тэр хэзээ ч нам унтаж чаддаггүй ба үргэлж л учирч болох аюулд бэлэн байхаар сэргэг унтдаг ажээ.
Тэр галын дэргэд эргэн ирж сууна. Түүний зүрх цээжинд хүчтэй цохилно. Тэр айж байна, тэр ерөөсөө үргэлж л айдаг. Гэвч тэр эхнэр хүүхдээ харах болгондоо тэдэнд өөрийн айдсаа харуулж болохгүй гэдгээ мэдэрдэг. Түүнгүй бол тэд нар бүхий л итгэл найдвараа алдана. Тэр үгүй бол тэд үхсэнтэй адил. Тийм ээ, тэр хүчтэй байх ёстой, тэр өөрийгөө хэн гэдгээ үргэлж санаж байх ёстой. Тэр бол эр хүн, тэр бол анчин.

“Байлдах шаардлагагүй болсон дайчин”

Орчин үед амьдарч буй эр хүний амьдрал эгэл болхи эрт дээр үед амьдарч байсан элэнцийнхтэйгээ огтхон ч төсгүй мэт харагддаг. Тийм ч урт биш хугацааны өмнө эрчүүд амьдрахын тулд ан агнаж, гэр бүл, газар нутгаа харин эзлэн түрэмгийлэгчдээс биеэрээ хамгаалж байсан билээ.
21 дүгээр зууны эрчүүд амьдрахын эрхэнд ан хийх, байлдах шаардлагагүй болсон. Зуун зууны туршид эзэмшсэн ур чадвар нь одоо тэдэнд тийм ч чухал биш болсон байна. Одоо цагт дайн ч дайсан ч өдөөн хатгасан дуудлага ч ховор болжээ. Иймээс тэд “Байлдах шаардлагагүй дайчин” болон хувирчээ.
Тэгвэл эмэгтэйчүүд, эрчүүддийн тухай дараах байдлаар гомдоллон үглэхэд нь гайхах зүйл байна уу?
“Түүнд миний хэлж байгаа зүйл огт хамаагүй, тэр яг л тулалдахад бэлэн байгаа мэт харагддаг”

“Тэр ямагт битүү, хаалттай байдаг байдаг ба юу бодож байгаа нь бусдад хэлж нээлттэй байх нь түүний хувьд маш хэцүү зүйл”

“Би нөхрийгөө бусад эрчүүдтэй найзлаасаа гэж үргэлж хүсдэг боловч энэ нь бүтэхгүй асуудал юм шиг байна.”

“Боб өөрийнхөө ажлыг хэт их чухалчилдаг нь миний дургүйг хүргэдэг. Би түүний энэ байдлыг бга ч гэсэн болиулахыг хичээдэг боловч тэр яг л өнөөдөр юм уу маргааш бэлэн болгох ёстой илтгэл нь түүний амьдралыг шийдэх юм шиг л аашилдаг.

“Миний найз залуу хэн нэг хүн өөрийг нь зэмлэж буруушаасан, үл хүндэтгэсэн, өдөөн хатгасан гэж үзэх юм бол бүхий л зүйлийг үгүйсгэж боож үхэхх шахан эцэс төгсгөлгүй хорон үг урсгаж эхэлдэг”

“Нөхөр маань ямарнэг зүйлд уурлахаараа дотроо л бүгдийг хадгалан буглуулдаг бөгөөд тэрээр нэг л хүйтэн хөндий болж, чухам юу түүнийг зовоож байсныг хэлэх хүртлээ намайг хэдэн өдрийн турш өөнтөглөдөг.”

Дээрх бүхнээс та анчин дайчдын оюун ухааны үлдэгдэл нь өнөөгийн 21-р зууны эрчүүдийн сэтгэл хөдлөл, зан авираар илэрч буйг харж байгаа байх гэж найдаж байна. Тэд өөрсдийн доторх, өөрсдөө ч огт мэдэхгүй хүчээр сэтгэл хөдлөлөө албадан барьж байдаг. Хүн төрөлхтний ухамсарын тухай нэгэн онол байдаг нь “Генетекийн ой ухаан /гаралзүйн ухаан/” бөгөөд “Ухамсар нь эрин зууныг дамжин уламжлагдаж, хүмүүсийг олон мянган жилийн тэртээх балар эрин үед амьдарч байсан элэнц хуланцтай холбоотой” гж үздэг.
Хэрэв эр хүн балар эртний элэнцээс нь уламжлагдан ирсэн хамгаалалтын дохио болох “ Хэзээ ч сул дорой байдлаа харуулж болохгүй, үргэлж болгоомжтой бай” гэх мэтийн дохиог санах юм бол хариу үйдлийг өөрийн эрхгүй хийдэг аж.

Барбара Де Анжелосын “Эрчүүдийн нууц” номоос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж