НАСА хар нүхийг судлана

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

НАСА хар нүхийг судлана

НАСА дэлхий орчмын орбит руу цөмийн спектроскоп телескоп хөөргөжээ. Энэхүү телескоп нь сансар огторгуй дахь хамгийн нууцлаг обьектууд тэр дундаа хар нүх, нэн шинэ оддыг ажиглаж, таваас багагүй жил сансарт ажиллах юм байна. Аппаратыг Номхон далай дахь Кважалейнд агаарын орон зайгаас “Пегас” пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна. Шинэ аппаратын тусламжтайгаар хар нүх галактиктай ямар холбоотой байдаг гэдгийг судлахын дээр сансрын орон зайд байх жижиг хэсгүүдийн урсгалыг ажиглаж, нарны агаар мандал болон гадаргуугийн талаарх мэдээллийг нэмэгдүүлнэ гэж НАСА найдаж байгаа аж.

Цөмийн спектроскоп телескопын давуу тал нь хатуу рентген цацраг гарган сансрын обьектыг ажиглахад оршиж байгаа юм байна. Онцлог гэхийн учир нь урьд өмнө ашиглаж байсан аппаратууд зөвхөн зөөлөн рентген цацрагаар ажилладаг байжээ. Түүнчлэн энэ удаад хөөргөсөн аппарат нь өмнөх төхөөрөмжүүдээс 10-100 дахин их мэдрэх чадвартай байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж