Рианна 17 дахь шивээсээ хийлгэв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Рианна 17 дахь шивээсээ хийлгэв

Дуучин Рианна шивээсний цуглуулгадаа нэгэн шинэ шивээс нэмлээ. Рианна Нью Йорк хотын нэгэн шивээсний салонд зүүн хөлийнхөө шагайн дээр Египетийн шонхор шувуу шивүүлжээ. Тэрбээр нисч буй шонхор шувууг буу шиг хэлбэртэй хийлгэхийг хүссэн гэнэ. Рианна шивээснийхээ бэлгэдлийг  “Шонхор шувуу бол харанхуйг гэрэлтүүлэгч гэрлийг бэлгэддэг. Шонхор унтаж буй үедээ ч нүдээ аньдаггүй” хэмээн Твиттертээ тайлбарлажээ. Барбадос гаралтай Рианна шивээсний галзуу хоббитой нэгэн бөгөөд шивээс хийлгэх болгондоо Нью Йоркийн Банг Банг шивээсний салон руу явдаг гэнэ. Нисч буй шонхор шувуу түүний 17 дахь шивээс  гэнэ. Дуучин бүсгүй өмнө нь гуян дээрээ гар буу, шагайн дээрээ хөгжмийн ноот, баруун чихнийхээ ард загасны орд, дунд хурууныхаа завсар “Хайр”, хүзүүн дээрээ “Дуулгаваргүй цэцэгхэн” хэмээх үгс шивүүлж байсан юм байна. Саяхан Рианнагийн хуучин амраг рэппер Крис Браун, түүнтэй учир ургуулаад буй хип хопчин Дрэйк нар шөнийн клубт түүнээс болж зодоон цохион тарьсан билээ. Харин дээрх явдлыг сонссон Рианна чангаар хөхөрч, рэпперүүд өөрөөс нь болж шөнийн клубыг дайны талбар шиг болгосонд баярласан авч өөрөө тэнд байгаагүй нь аз гэж ярьсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж