Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нийслэлийнхээ нүүр царайг цэвэрхэн байлгахын төлөө хүчин зүтгэдэг шар хантаазтаны армийнхан өнөөдөр чуулж байна.
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн “Шар хантаазтан”-ы өмнөх гурван удаагийн цугларалтад гудамж талбайн цэвэрлэгч нар оролцож байсан бол энэ удаад хүрээг нь өргөжүүлж, хот тохижилтын цэвэрлэгээ, үйлчилгээний бүхий л хүмүүсийг хамруулсан байна. Соёлын төв өргөөнд чуулж буй тэд салбарынхаа ажлын талаар, Улаанбаатараа цаашид хэрхэн өдөр бүхэн цэвэрхэн байлгах талаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn