Нийслэлчүүд намар гэхэд “Сөүлийн ой”-д зугаална

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд намар гэхэд “Сөүлийн ой”-д зугаална

Сөүл хотод очихгүй мөртөө тэнд очсон юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр тохижилт бүхий “Сөүлийн ой”-д зугаалах боломжийг солонгосчууд улаанбаатарчуудад бүрдүүлж өгөхөөр ажилдаа орлоо.

2009 онд Сөүл хотын дарга У Сен Хун Улаанбаатарт айлчлах үеэрээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Сөүлийн ой” байгуулахаар тохирсон амлалт ажил хэрэг болж, тус цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрөөс тохижилтын ажил нь эхэлсэн юм. Нийт 1,6 га талбайг солонгос хэв маягаар иж бүрэн тохижуулж, нийслэлийн өдрийн өмнө ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ Сөүл хотын төлөөлөгчид хэллээ.

Хоёр хотын харилцааны бэлэг тэмдэг болсон Сөүлийн гудамж нь Улаанбаатар хотын үлгэр жишээ тохижилттой гудамжуудын нэг. Тэгвэл дэлхийд хамгийн томд орох талбайг эзэлсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд солонгосчууд бас нэгэн үлгэр жишээ бүтээн байгуулалт үлдээхээр ажлыг нь эхлүүллээ.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж