Тоглолт эхлэхээс өмнө тайз нь нуржээ

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Тоглолт эхлэхээс өмнө тайз нь нуржээ

Канадын нийслэл Торонто хотод “Radiohead” шоу тоглолт болохоос тоглолтын тайз нурсан байна. Торонто хотын цагдаа нарын мэдээлж байгаагаар орон нутгийн цагаар 16:00 цагийн үед “Radiohead” шоу тоглолтын тайз нуржээ. Албаныхны мэдээлж байгаагаар хохирогчид бүгд тоглолт зохион байгуулж байсан багийн хүмүүс байсан гэнэ. Уг тоглолтын тайз 40,000 мянган хүний багтаамжтай хотын томоохон тайзын  нэг  байжээ.

“Downsview” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын тайзыг зассан байжээ. Тайз нурсны улмаас нэг хүн нас барсан гэнэ. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлж байгаагаар гурван хүн гэмтэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тэдний  нэг нь маш хүнд байгаа гэнэ. Тоглолтоо хийх гэж байсан Английн рок хамтлаг ийнхүү урьдчилсан төлөвлөгдөөгүй нөхцөл байдал үүссэн учраас тоглолтоо цуцлахад хүрсэн байна. Хүнд цохилтонд орсон хамтлагийнхан өөрсдийн тоглолтоо хийхийн тулд өөр тайз хайхад хүрээд байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж