Нигерийн сүмүүдэд дэлбэрэлт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Нигерийн сүмүүдэд дэлбэрэлт боллоо

Өчигдөр Нигерийн хойд хэсгийн хотуудад орших гурван сүмд дэлбэрэлт болж, 50 хүн амь үрэгдэж, 130 гаруй хүн гэмтэж бэртжээ.
 
Цуврал дэлбэрэлт ойролцоогоор өглөөний 09.00 цагийн үед эхэлжээ. Амиа золиослогч этгээд Зариа хотын Вусаса тосгоны “Сайн мэдээ” сүм рүү машинаар хурдтай дайрч орон бөмбөг дэлбэлсэн байна. Энэ дэлбэрэлтийн улмаас 24 хүн амь үрэгдэж, 125 хүн гэмтэж бэртжээ.  Зариа хотын Христийн Католик сүмд удаах дэлбэрэлт болж, 10 хүн амь үрэгдэж, 50 хүн гэмтэж бэртсэн байна. Кадуна хотын нэгэн сүмд гурав дахь дэлбэрэлт болж,  22 хүн амь үрэгдэж, 78 хүн гэмтэж бэртжээ. Энэ явдлаас болж Кадуна болон Зариа хотын Христэд итгэгч залуус машины дугуй шатааж, төв замыг хаан  эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин Кадуна хотын захиргаа 24 цагийн хөл хорио тогтоосон байна. Эдгээр дэлбэрэлтүүдийн хариуцлагыг одоогоор ямар ч бүлэг хүлээгээгүй байна.  

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж