Кейт Уинслет Британийн эзэнт гүрний одонгоор шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Кейт Уинслет Британийн эзэнт гүрний одонгоор шагнууллаа

    Кейт Уинслет. Фото GettyImages

Елизавета II хатан хаан Британийн эзэнт гүрний одонгоор жүжигчин Кейт Уинслетийг шагналаа. “Титаник”, “Уншигч”-ийн од бүсгүй одоо бол Одонт Коммандер (Commander) буюу уг одонгийн дээрээсээ гурав дахь цолны эзэн болж байгаа юм.

Улс орны төлөө маш их сайхан зүйлс хийсэн хүмүүстэй зэрэгцэж очиж байгаадаа гайхаж, мөн баясч байна гэж 36 настай Уинслет мэдэгдлээ. Бас британи эмэгтэй болж төрсөндөө бахархаж байна хэмээн тэр ярьж байна.

Хатан хаан бас театр, киноны өөр нэгэн алдартай жүжигчин Кеннет Бранаг шагнасан юм. “Тор” Блокбастер болон Шекспирийн олон жүжгийг дэлгэцэнд амьдруулсан найруулагч бээр харин Хүлэг баатар буюу knighthood хэргэмтэй болж үүнээс хойш сэр Кеннет хэмээн авгайлуулах боллоо.

Бусад шагнагдагсдын дотор архитектор Заха Хадид, экс Take That Гэри Барлоу, загвар зохион бүтээгч Сара Бертон нар багтаж байна.

Эх сурвалж: gossipcop.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж