Малчин бүр 850 мянган төгрөгийн зээлтэй

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Малчин бүр 850 мянган төгрөгийн зээлтэй

Монгол Улсын нийт малчин өрхийн 35 хувь нь Хаанбанкнаас зээл авсан байдаг ажээ.  Эдгээр зээл бүхий малчдын 95 хувь нь авсан зээлээ цаг хугацаанд төлж байгаа бөгөөд үлдсэн таван хувь нь зээлээ хугацаандаа төлж чадаагүй байгаа юм. Үүнийг цас зуд, байгалийн гамшигтай холбон тайлбарлах хүн олон байгаа ч Хаан банкны удирдлагууд үүнийг үгйүсгэж байна. Малын хорогдол гол шалтгаан биш гэж тэд үзэж байгаа бөгөөд тус банкны удирдлагууд “Нэг малчинд ногдож буй зээлийн ачаалал оны өмнөхөөс нэлээд хэмжээгээр буурсан. Өнөөдрийн байдлаар нэг амлчинд ногдох зээлийн дундаж хэмжээ 850 мянган төгрөг байгаа. Оны өмнө энэ үзүүлэлт 1,5 сая байсан” хэмээн тайлбарлаж байна. Түүнчлэн цаг наашилж, ноос ноолуур, мал махны үнэ өсч байгаа нь ч малчдын хувьд зээлээ төлөх  боломжийг бүрдүүлнэ хэмээж байлаа.
 
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж