Элчин сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн ОХУ-ын Төрийн Думын олон улсын харилцааны байнгын хорооны дарга К.И.Косачевтай  уулзаж харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Идэвхтэн хоёр орны парламент хоорондын харилцааг хууль тогтоох байгууллагуудын удирдлагын, парламентын бүлэг, нам хоорондын гэсэн гурван түвшинд  жигд  хөгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэн хэлээд  өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр талуудын хоорондын байгуулсан олон улсын гэрээг парламент соёрхон баталдаг. Түүнчлэн талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд парламентын үүрэг оролцоо өндөр байдаг тул Улсын Их Хурал, Төрийн Думын харилцаа, хамтын ажиллагааг   өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын хувьд хичээн зүтгэх болно хэмээн хэлэв.
Байнгын хорооны дарга К.И.Косачев хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд өндөр албан тушаал хашиж ирсэн төрийн туршлагатай зүтгэлтэн ОХУ-д томилогдон ажиллаж байгаад миний бие олзуурхаж байна. Хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлэх хөгжүүлэхийн ач холбогдлыг байнга санан ажиллах болно хэмээн тэмдэглэн хэлэв. Мөн тэрбээр 1939 оны Халхын голын байлдааны ялалтын ач холбогдлыг дүгнэн хэлээд Орос, Монголын ард түмнүүдийн найрамдалт харилцаа, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай ГХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж