
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Дарьтын уурхайд Хятадын 20 гаруй, Монголын 50 орчим хүн ажиллан хөрс хуулалт хийж байгаа аж. Тус уурхай аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрддөгүй, уурхайчдад зохих хэмжээний цалин хөлс олгодоггүй байсан нь энэ ослын улмаас хийсэн шалгалтаар илэрчээ. Аюулгүй ажиллагааны шаардлагыг хууль дүрмийн дагуу бүрэн хангатал Дарьтын уурхайн үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Д.ОЮУН