Версачегийн тансаг харшийг худалдана

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

Версачегийн тансаг харшийг худалдана

Загварын ертөнцийн могул асан Жанни Версачегийн эзэмшилд байсан Майамигийн эрэгт орших “Casa Casuarina” гэх тансаг харшийг худалдахаар болжээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд уг харшийг 125 сая ам.доллараар үнэлсэн байна. “Casa Casuarina” нь унтлагын 10 өрөөтэй, итали гантиг чулуугаар бүрж хийсэн 11 усны онгоцтой, гадаад орчинг тольдох зориулалттай тусгай тохижуулсан танхимтай, асар том усан сантай гэнэ.

Ноён Версаче 1992 онд ердөө 10 сая ам.доллар хүрэхгүй үнээр худалдан авч байжээ. Тухайн үед “Casa Casuarina” одоогийнх шигээ ийм тансаг, чамин байгаагүй, ийм болгохын тулд Версаче 33 сая ам.доллар зарцуулсан аж. Түүнчлэн өмнөд жигүүрт уудам цэлгэр талбай нэмүүлж, 24 каратын алтан чимэглэл бүхий усан асан, шигтгэмэл зураг бүхий талбай байгуулж, байшингийн дотор талын хана болоод адрыг итали маягийн ханын зургаар чимэглэжээ. Хамгийн гайхалтай нь “Casa Casuarina” Атлантын далайн эрэгт оршдог гэнэ.

Домогт Версаче таалал төгссөнөөс хойш интерпреньер Петер Лофтин гэгч 20 сая ам.доллараар энэхүү эдлэн худалдан авчээ. Хэдэн жил тэндээ амьдарсан Лофтин 2009 оны сүүлээр ресторан бүхий тусгай зочид буудал болгон ашиглаж байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж